Пүрэв, 9 сар 28, 2023

“ЭТТ” ХК ногдол ашиг тараахыг 10 дугаар сар хүртэл хойшлууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьцаа эзэмшигчдийн өнөөдрийн хуралд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Гантбат танилцуулга хийлээ.

Энэ үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Ногдол ашиг тараах асуудлыг онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой байдлын хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах шийдвэр гарч магадгүй гэх хүлээлт байсан ч хойшиллоо. УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Энэхүү хугацаа нь ирэх аравдугаар сард дуусгавар болох юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН