Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн боксын зургаа дахь тулаанаа 32 настай, Мексик тамирчин Эди Валенсиа Мерчадотай хийлээ. Хоёр тамирчны тулаан найман үе үргэлжилсэн бөгөөд шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн бокст 6-0 гэсэн амжилттай, нэг ч ялагдалгүй явна. Мөн “WBC NABF” холбооны хөнгөн жингийн аварга болжээ. Харин Мерчадо 36 тулаан хийснээс арав дахь ялагдлаа амсжээ. Өдгөө 26 настай Э.Цэндбаатар Лос Анжелест суурьшин бэлтгэлээ хийж байгаа юм.
Э.Цэндбаатар аваргын бүсний эзэн боллоо
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН