Баасан, 9 сар 29, 2023

УИХ-ын зарим гишүүн энэ амралтын өдөр захуудаар явж, үнэ судална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын инфляцийн түвшин 10.9 хувь болж буурсан боловч махны үнэ өндөр байгааг онцолсон. Улмаар УИХ-н Тамгын газарт иргэдээс  үнийн өсөлтийн талаарх санал хүсэлтүүд олон ирүүлснийг дурдсан.

Үүнтэй холбогдуулан УИХ дахь Эдийн засгийн байнгын хороон дарга УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  болон Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнийг энэ амралтын өдрүүдэд хүнсний захуудад ажиллаж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ судлахыг үүрэг болголоо.

Тодруулбал, дээрх гишүүд үнийн өсөлт, үүнтэй тэмцэх талаар холбогдох хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар судалж, танилцуулах, газар дээр нь ажиллах чиглэл өгсөн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН