Пүрэв, 9 сар 28, 2023

Элчин сайд нарыг томилохыг дэмжив

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар Монгол Улсаас Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг, Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайдаар Б. Баярсайханыг,  Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Энхбатыг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг дэмжсэн байна.

Мөн БНХАУ-ын Хөх хотод суух консулаар Ш.Оргилыг томилохыг дэмжсэн байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.

Мөн Элчин сайдаар ажиллаж байсан н.Дамбийням, н.Ариунболд, н.Батжаргал нарын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Элчин сайд н.Батцэцэгийн томилолтын хугацаа дууссан тул эгүүлэн татах шийдвэр гаргажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН