Пүрэв, 9 сар 28, 2023

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Хууль зүйн байнгын хороо ·      Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн дараах сэдвийг хэлэлцэх. Үүнд:

1.    Халдашгүй чөлөөтэй байх эрх;

2.    Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт;

3.    Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт;

·      Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Түр хороо /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/ ·      Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар цогц арга хэмжээ авах талаарх мэдээлэл сонсох 13.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/ 14.00  “Их засаг”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Биеийн тамир, спортын салбарын 2022-2023 оны үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын сайд, Олимп, ниймийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох

15.00 “Их Эзэн Чингис хаан”
5 Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаар/ ·      Явцын тайлан хэлэлцэх 15.30 “Жанжин Д.Сүхбаатар”
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг 09.00 “Их Эзэн Чингис хаан”

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН