Улаанбаатар хотын иргэдийн махны “бөөний цэг” гэгддэг “Хүчит шонхор” захад үхрийн цул мах кг нь 16500-18000, ястай нь 14000-15500 төгрөг, ямааны ястай мах кг 9000-9500, цул нь 10000-11000 төгрөг, хонины ястай мах кг нь 12000-13000, цул мах нь 13000-14000 төгрөг, адууны мах 11000-12000 төгрөгийн ханштай байна. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж байгаа аж.
Махны үнэ өнгөрсөн саруудад тогтворжиж байсан ч малын шүлхий өвчний тархалт, зудын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор үнэ нь өссөөр байгаа ажээ. Хэдийгээр нөөцийн махыг худалдаанд гаргаж байгаа үнэ өндөр, олдоц хомс байгаа гэнэ. Нийслэлийн түүхий эдийн зах “Эмээлт”-д ямааны арьс өлөнтэйгөө 30000-35000 төгрөг, хонины өлөн кг нь 2000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 7000 төгрөг, бухын шир 7000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 11000 төгрөгийн үнэ ханштай байна.