Пүрэв, 9 сар 28, 2023

С.Бямбацогт: Монгол, польш жолооч нар харилцан тээвэр хийх боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар өнөөдөр /2023.04.25/ албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол, польш жолооч нар харилцан тээвэр хийх боломжтой боллоо. Өнөөдөр гарын үсэг зурлаа. Одоо яам, тамгын газрууд журмаа байгуулна” гэсэн юм.

Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.

-Монгол Улс, Польг улсын тээвэрчид харилцан тээвэр хийх боломжтой болсон гэлээ.

-Хэлэлцээрийг байгууллаа. Тус хэлэлцээрийг байгууллагаас жолооч нар хоёр улсын нутагт чөлөөтэй тээвэр хийх боломжтой болж байна. Та бүхний мэдэж байгаачлан Польш бол Еюропын зүүн хаалга. Товчхондоо, тус хаалгаар дамжаад монгол жолооч нар Европ руу тээвэр хийх боломжтой болж байна гэсэн үг. Өмнө нь ОХУ, Бельрус зэрэг улсын жолооч нар Монгол Улс руу чиглэсэн тээвэр хийдэг байсан. Тэгвэл өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд өөрсдөө тээвэр хийх боломжтой болж байна.

-Ямар ачаа түлхүү тээвэрлэх вэ?

-Голдуу барилгын материал тээвэрлэнэ. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, даршилсан болон лаазалсан бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой.

-Үүнийг дагаад худалдааны эргэлт хэр нэмэгдэх вэ?

-Худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд 2-3 дахин нэмэгдсэн. 2023 оны эхний улиралд Монгол, Польшийн хоорондох худалдааны эргэлт 2022 оны нийт эргэлттэй ижил түвшинд хүрсэн. Тэгэхээр өнөө жил Польшоос Монгол руу хийх тээвэр 3-4 дахин нэмэгдэх прогноз бий. Хамгийн гол нь дээрх тээврийг монголчууд биш ОХУ-ын жолооч нар хийдэг байсныг өнөөдрийн хэлэлцээрээр өөрчиллөө.

-Тээврийг хэзээнээс эхлэх вэ?

-Хэлэлцээрт гарын үсэг зурсан. Холбогдох яамд, Засгийн газар журмаа боловсруулж, батлуулна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН