Сүхбаатар аймагт 11 настай хүүхэд мориноос унаж нас барсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 20:30 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдсэн эмнэлэгт “Мориноос унасан хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.