Shilen.gov.mn сайтад одоогийн байдлаар төрийн өмчит компаниудын 2017-2022 оны хугацаан дахь түрээсийн талбайн хэмжээ, түрээсийн үнэтэй холбоотой 2,944 мэдээлэл бүртгэгджээ.
Түрээслүүлэгч төрийн байгууллагаас харвал сүүлийн зургаан жил түрээсийн орлогоороо Чингис хаан Олон улсын нисэх буудал 1,963,709,051 төгрөгөөр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. ХСҮТ 1,179,440,605 төгрөгөөр хоёрт эрэмбэлэгджээ.


Түрээслэгч байгууллага, ААН, иргэний тухайд Мед портал компани 729,636,000 төгрөгийн буюу хамгийн их зардалтай байна. Тодруулбал, тус компани Хавдар Судлалын Үндэсний Төвийн түрээслэгч аж.


Хамгийн их талбай түрээсэлсэн аж ахуйн нэгжийг харвал:


Мөн Улаанбаатар хотод 2022 оны байдлаар төрийн өмчит компаниудын нэг м.кв-ын түрээсийн үнэ 3,000-320,000 төгрөгийн хооронд байна. Дулаанхайрхан трейд ХХК-ийн талбайн 1 м.кв-ын үнэ 320,000 төгрөг бол Мед портал компанийнх 310,000 төгрөг байна.

