Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөж хэргээр албан тушаалаас нь түдгэлзүүлэх нөхцөл үүсээд байгааг албаны эх сурвалжууд мэдээлж буй. Тодруулбал, түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаарх мэдээллийг АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Гэвч Б.Ариун-Эрдэнэ нь өнөөдөр ч ажлаа хийж байгаа бөгөөд түүнд холбогдох авлига, албан тушаалын хэрэгт ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.
Тодруулбал, АТГ-аас хүргүүлсэн мэдээллийн дагуу өнгөрсөн онд Б.Ариун-Эрдэнэд цалингийн хувиар торгох шийтгэл ногдуулж, дахиж энэ төрлийн хэргээ үйлдэхгүй байхыг сануулжээ. Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас энэ талаар тодруулахад “Манай Орон нутгийн газар ажиллаж байна. Б.Ариун-Эрдэнэтэй холбоотой тайлбар мэдээлэл ирээгүй. Тайлбар ирсний дараа нийтэд мэдээлнэ” гэв.