Пүрэв, 9 сар 28, 2023

ОБЕГ: Ховд, Хөвсгөл, Өмнөговьд шуурганы улмаас хохирол учирсан

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас зарим аймагт нөхцөл байдал хүндэрч байгаа бөгөөд багагүй хохирол учирчээ. ОБЕГ-аас авсан мэдээллээр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Захын говь” гэдэг газар өчигдөр салхины хурд 18-20 м/с хүрсний улмаас нэг гэр нуржээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Халиун-Энгэрийн мод толгой” гэдэг газар тус  сумын харьяат иргэн Б явганаар мал тууж яваад сураггүй болсон байна. Хүчтэй шуурганы улмаас мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн долдугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө гэрээсээ явган гараад сураггүй болжээ.

Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд, иргэд орон нутгийн цаг уурын байгууллагуудаас тухай бүрд өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээллийг сонсож, сонор сэрэмжтэй байж, холын замд гарахгүй байхыг анхаарууллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН