Пүрэв, 11 сар 30, 2023
-24.9 C
Ulaanbaatar

Б.Ононхангай: “Оюутолгой” хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоож, цалингийн зөрүүгээ арилга

-“Оюутолгой”-н туслан гүйцэтгэгчдийн мэдээлэл нууц байдаг-

“Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд тус компанийг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилчдаа хохироож байгаа асуудлаар удаа дараа мэдэгдэл хийж, суулт зарлаж байсан.

Тэгвэл өнөөдөр иргэн Б.Ононхангай  дахин шаардлага хүргүүллээ. Тэрбээр ямар шаардлага хүргүүлж байгаа талаараа “Нэгдүгээрт, Оюутолгой төсөлд ажиллаж байгаа нийт хүний 50 буюу түүнээс дээш хувийг үндсэн ажлын байртай болгох шаардлага тавьж байна. Мөн илүү цагийн хөлсийг олгох, нийтийн амралтын өдөр ажилласан өдрийн цалинг олгодог болгох шаардлага давхар тавьж байна. Ер нь тус компанийн туслан гүйцэтгэх компанид гардаг хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтыг их. Үүнийг таслан зогсоох ёстой. Эдгээр асуудлыг туслан гүйцэтгэгч компанийн ажилчид олон ярьсан. Би зүгээр бичиг өгөөд өнгөрөх биш, арга хэмжээ автал шаардлага өгнө. Цаашлаад суулт, өлсгөлөн зарлана” гэв.

Ташрамд, иргэн Б.Ононхангай нь “Оюутолгой”-н туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан бөгөөд тус компанийн монгол болон гадаад ажилчдын цалин хэт зөрүүтэйг урт хугацаанд шүүмжилж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН