Пүрэв, 9 сар 28, 2023

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн өмгөөлөгч нар шинжлэн судлах материалаа өнөөдрийн шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна. Тухайлбал, Г.Амартүвшингийн өмгөөлөгч Д.Отгонбат “Г.Амартүвшингийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өнөөдрийн шүүх хуралдаанд орж байна. Шүүх хуралдаанд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр сууринаас оролцоно. Шинжлэн судлах нотлох баримтынхаа дарааллыг хэлье” гэлээ.

Х.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж “Хоёр зүйл дээр санал илэрхийлье. Гэмт хэрэгт ямар нэгэн холбогдолгүй, яллаад байгаа нотлох баримтуудын эх сурвалж нь тогтоогдоогүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.2 болон Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байгаа. Прокурорууд түрүүн санал гаргаж байсан. Уг саналд асуудал илэрхийлье. Шүүх бүрэлдэхүүн зөв талаас нь ойлгоосой гэж хүсэж байна. Энэ хэрэгт УИХ-ын хоёр гишүүн хоёулаа оролцсон байгаа. Өнөөдөр бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын хоёр гишүүнээс эхэлье гэж тавиад байгаа нь прокуроруудын арга тактик юм уу. Прокурорууд хууль ёсны дагуу ажиллаад байна уу, эсвэл улс төржүүлэх гээд байна уу. Он цагийн хуваариар нь багцалж асуудлыг шийдэх саналтай байна” гэсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН