Цаг агаарын нөхцөл байдал 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагийн байдлаар Төв аймгийн Баянчандмань сум, Говьсүмбэр чиглэлийн, Өндөр дов пост, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр цас орж, зарим хэсгээр цасан шуургатай байна. Хаагдсан зам даваа байхгүй.
Дархан-Уул, Булган, Говьсүмбэр, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг бага зэргийн хүйтэн салхитай, шороон шуургатай байна.
Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий, Говт-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Орхон аймаг Багануур дүүрэг цаг агаар тогтуун байна.
Жич: Халтиргаа гулгаа үүссэн, хаагдсан зам даваа байхгүй байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.