Баасан, 9 сар 29, 2023

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3,5 магнитудын газар хөдлөлт боллоо

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01’48.0″, У-100°25’12.0″/  өнөө өглөө буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна. Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 21 удаагийн чичирхийлэл бүртгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН