Пүрэв, 9 сар 28, 2023

“Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.

Энэхүү  дуудлага арилжаагаар  дуудах үнэ 12 хувиар өсч, 1400 юань хүрлээ.

Өнөөдрийн арилжаанд нийт 4 компани оролцож,  үүнээс 4 компани худалдан авах санал гаргаж оролцлоо.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс мөн 13:00 цагаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг тус тус арилжина.

Дэлгэрэнгүй зарыг энд дарж хүлээн авч үзнэ үү.

 
Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо 2023.03.15
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо 4
Нүүрс худалдагч этгээдийн нэр “Энержи Ресурс” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг 16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р
хороо, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаар ER-23003
Дуудах доод үнэ, валютын төрөл 1250 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ 1400 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн 44,800,000 юань
Хэлцлийн дугаар 2023.03.15-01
Үнийн өсөлтийн хувь 12.00%
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ 5 багц буюу 32000 тонн
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Баяжуулсан коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт Үнслэг (хуурай,%) ≤ 11%
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%
G индекс ≥ 75
Худалдан авагчийн оршин байгаа улс БНХАУ
Худалдан авагч RenZongSheng Energy

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН