Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 46 дахь дугаар уншигч танд хүрч байна. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гол арга замын нэг бол зорилтот бүлгүүдэд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах явдал.
Иймд энэ удаагийн “Бодлогын нийтлэл” буландаа жендерийн мэдрэмжтэй санхүү буюу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой тэр дундаа Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ээс гаргасан хүйсээр ангилсан статистик гаргах загварын талаарх мэдээллийг бэлтгэлээ. Учир нь жендерийн статистик нь бүх салбарт хамааралтай ба санхүүгийн байгууллагууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулахдаа жендерийн мэдрэмжтэй байх чадавхыг бэхжүүлэх нь чухал юм.
Мөн энэ дугаарт олон улсын финтекийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар онцлон хүргэж байна. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын сүлжээ байгууллага болох KPMG -ээс хагас жил тутамд гаргадаг “Pulse of Fintech” финтекийн салбарын тоймын энэ оны хагас жилийн дугаар өнгөрсөн сард нийтлэгдсэн бөгөөд дэлхий даяар нийт 107.8 тэрбум ам.долларын хөрөнгө орулалтын 2.980 удаагийн хэлцэл хийгджээ.
Түүнчлэн Дэлхийн банкнаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаарх 10 баримт, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал эдийн засгийн эмзэг байдлын эх үүсвэр болж буй эсэхийг “Growth-at-Risk (GaR)” аргачлалын судалгаа буюу эрсдэлд буй өсөлт (Growth at risk) судалгаа, компанийн засаглал ба комплайнс хоорондын хамаарал, олон улсын зах зээлийн мэдээ болон хөрөнгийн зах зээлийн индексийн талаар зэрэг сонирхолтой олон мэдээ мэдээлэл, нийтлэлийг унших боломжтой.
“Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 46 дахь дугаарыг энд дарж уншаарай.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо