Нийслэл хотын хэмжээнд Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас приус -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6 хувь, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38 хувь, приус-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3 хувийг эзэлж байгаа аж. Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын 3 бүлгийн 12 этгээдэд холбогдох үүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ оны 1 дүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоон илрүүлэлт 80.9 хувьтай гарсан байна. Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Приусийн нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН