Пүрэв, 9 сар 28, 2023

С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгөөр үнэлэх үл хөдлөхийн гэрчилгээг хураажээ

Өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Улаанбаатар Төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан байна. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулах юм байна. Түүний гэрт хийсэн нэгжлэгээр 7.3 тэрбум төгрөгийг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бэлнээр хураан авчээ.

С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан аж. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр, өөрийн болон эхнэрийн нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулаад байсан аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН