Баасан, 9 сар 29, 2023

Зон олны намын дарга Э.Одбаярын хүсэлтийг хэлэлцэв

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Зон олны намын дарга Э.Одбаяраас ирүүлсэн “Намын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах” тухай хүсэлтийг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас Улсын дээд шүүхийн цахим хуудаст тус намын электрон шуудангийн хаягуудыг алдаатай оруулсан, мөн намын дарга өөрчлөгдсөн талаар тус намын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулаагүй байгаа нь тус тус тогтоогдсон тул алдааг залруулахаар тогтов.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН