Тодруулбал, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-иас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д, “Зун мин” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, “Эм би Эм” ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүх энэ сарын 16-нд дээрх хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.