АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өнөө өглөө прокурорын зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж нүүрсний хэрэгтэй холбоотойгоор найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилж, цагдан хорьсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэдний гэр болон оффист хийсэн нэгжлэгээр их хэмжээний мөнгө илэрчээ. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа юм байна. Эргэн сануулахад, Сүхбаатарын талбайд өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хуучин удирдлагууд зохион байгуулсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
“ЭТТ”-н захирал асан Б.Ганхуяг нарын хүмүүсийг цагдан хорьжээ
ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН