Пүрэв, 9 сар 28, 2023

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг лифтний хэргээр огцруулав

Дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын сахилгын хэргийг хянан хэлэлцжээ. Улмаар шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт дээрх шүүгч нар хонож, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд гарч ирснээр, дуулиан дагуулсан байдаг. Шүүхийн сахилгын хороо дуулиан дагуулсан бичлэгтэй холбогдуулан шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарт арга хэмжээ аваад байсан билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН