”Олимпын өдөр 2020” өнөөдөр буюу зургадугаар сарын 23-нд тохиож байна. Спорт дахь олон нийтийн оролцоог дэмжих зорилготой уг өдрөөр 1.5, 5, 10 км-ын “Олимпын өдрийн гүйлт”-ийн арга хэмжээ зохиодог байв. Харин энэ удаад коронавирусний цар тахалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс оронд хөл хорио тогтоосон учир онлайнаар “Олимпын өдрийн дасгал”-ыг зохион байгуулж байна.
24 цагийн турш үргэлжлэх дэлхийн хамгийн том, онлайн дасгал хийх уг арга хэмжээнд АНУ-ын гимнастикч Лаури Хернандез, Олимпын биатлоны таван удаагийн аварга Францын Мартин Фуркад, Энэтхэгийн бөх Винеш Фогат, Хятадын цаначин Гу Айлин Эйлин тэргүүтэй тамирчид оролцож байгаа юм.