Пүрэв, 9 сар 28, 2023

АНУ: Амны хаалт зүүх дургүй гишүүн Луй Гомерт коронавирусээр халдварлажээ

Амны хаалт зүүхээс татгалзаж байсан АНУ-ын улсын Бүгд найрамдах намын гишүүн шинэ коронавирусний халдвар авчээ. Тодруулбал, намын гишүүн Луй Гомерт цар тахлын эрсдлийг үл тоон энэ долоо хоногт амны хаалтгүй нийслэл Вашингтон хотоор алхаж байсан гэнэ. Өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын өглөө түүнийг ямар нэгэн шинж тэмдэггүйгээр Covid-19-ийн халдвар авсныг шинжилгээний хариу нотолжээ. Луй Гомерт өмнө нь байнгын шинэ коронавирусний шинжилгээнд хамрагддаг байсан учир амны хаалт зүүх шаардлагагүй гэдгээ илэрхийлж байв. Харин гагцхүү халдвар авсан хойно л амны хаалт хэрэглэнэ гэдэг байжээ.

Өдгөө 66 настай тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Өчигдөр шинжилгээгээр намайг коронавирусний халдвар аваагүй гэж гарсан. Гэхдээ хэрвээ би халдвар авбал чи намайг хэзээ ч амны хаалтгүй харахгүй шүү. Маск зүүмээр байгаа бол та маскаа зүүгээд маскгүй хүний хажууд зогсохгүй байхад л болно. Америк бол эрх чөлөөний орон” гэж ярьжээ. Түүнийг 10 хоногийн турш тусгаарлах байранд байлгах бөгөөд ойрын эх сурвалжийнх нь хэлснээр Луй Гомерт сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд амны хаалтыг илүү олон удаа хэрэглэсэн гэж мэдээлсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН