Коронавируст халдварын улмаас дэлхий даяар нэг өдөрт 5,275 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 662 мянга боллоо. Үүнээс 1174 нь АНУ-д, 955 нь Бразил, 776 нь Энэтхэг улсад бүртгэгджээ.
Мөн нэг өдрийн дотор 238,455 шинэ тохиолдол илэрснээр нийт халдварын тоо 16,8 сая болсон ба 10,4 сая хүн эдгэрээд байна.
Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ – 61,677
- Энэтхэг – 49,632
- Бразил – 41,169
- Колумби – 10,284