Америкийн кино од Том Хэнкс, Рита Уилсон нар албан ёсоор Грекийн иргэн болсон гэж тус улсын Ерөнхий сайд мэдээллээ. Тодруулбал, тэд шинэ паспортоо барин Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис болон түүний гэргийн хамт зураг татуулсныг Кириакос Мицотакис өөрийн инстаграм хуудсандаа байршуулж, “Хэнкс, Уилсон нар одоо Грекийн иргэн болсон” гэж бичжээ.
Грекийн хэвлэлүүддийн мэдээлснээр, кино од болон Ерөнхий сайдын уулзалт Эгийн тэнгис дэх Парос арал дээр болжээ. 2018 оны долдугаар сард Афин хотын ойролцоо асар их хэмжээний хохирол учруулсан ой хээрийн түймэр гарсан бөгөөд үүнийг унтраахад олон нийтийг уриалж үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Том Хэнкс, Рита Уилсон болон тэдний хүүхдүүдэд Грекийн хүндэт иргэн гэх шагнал олгосон аж. Уг түймрийн улмаас далайн эргийн Мати тосгон сүйдэж, 100 гаруй хүн амь үрэгдсэн юм гэж АР агентлаг мэдээллээ.