Пүрэв, 9 сар 28, 2023

Коронавирусээр халдвар авагсдын тоо 100 мянгыг давсан 24 дэх орноор Индонез нэрлэгдлээ

Зүүн өмнөд Азийн Индонез улсад нэг өдөрт коронавируст халдварын 1525 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 100 мянга давлаа. Халдвар авагсдын тоо зуун мянга давсан 24 орон байгаа бол нас барагсдын тоо арван мянга давсан 11 улс байна.

Харин дэлхий даяар нэг өдөрт 202,599 шинэ тохиолдол илэрч, 3,832 хүн нас барснаар нийт халдвар авсан 16,6 сая, нас барсан 655 мянган хүн байна.

Колумби, Энэтхэг улсуудад нэг өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол өссөөр байгаа ба Ирак, Египет улсад нас барагсдын тоо нэмэгдэж буй.

Халдварын шинэ тохиолдол нэг өдөрт хамгийн олон бүртгэгдсэн улсууд:

  1. АНУ – 58,056
  2. Энэтхэг – 46,484
  3. Бразил – 23,579
  4. Колумби – 8,125
  5. Өмнөд Африк – 7,096

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН