Баасан, 9 сар 29, 2023

Бразилд хоёр сая хүн Covid-19-ийн халдвар авч, сүүлийн нэг хоногт 1,322 хүн нас барлаа

Бразил улсад коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 45,403-аар нэмэгдэж, нийт 2,012,151 хүрлээ. Сүүлийн 24 цагт тус улсад 1,322 хүн уг өвчнөөр нас барж, нийт 76,688 хүн эндсэн байна. Харин Энэтхэг улсад нийт халдварын тоо нэг саяыг давлаа гэж “Hindu” сонинд нийтэлжээ. Тус улсад нийт 1,001,449 халдварын тохиолдол бүртгэгдэж, 25,582 хүн нас барж, 612 мянга гаруй хүн эдгэрчээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дахинд нийт батлагдсан халдварын тохиолдол 13,378,853 хүрч, 580,045 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 226,181 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5,579 өвчтөн нас барлаа. Өмнөд болон Хойд Америкт нийт 7,016,851, Европт 2,987,923 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд буй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН