Дэлхий даяар шинэ коронавирусээр халдварлаад, эдгэрсэн хүний тоо найман саяд хүрлээ. Үүнээс 1,6 сая нь АНУ-д, 1,2 сая нь Бразил улсад байна.
Нийт 16 улсад зуун мянгаас олон хүн эдгэрсэн бол 43 улсад арван мянгаас олон хүн эдгэрчээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 233 мянган шинэ тохиолдол илэрч, 5,719 хүн нас барснаар нийт халдвар авагсдын тоо 13,6 сая, нас барагсдын тоо 586 мянга боллоо.
Хамгийн олон хүн эдгэрсэн улсууд:
- АНУ – 1,645,715
- Бразил – 1,255,564
- Энэтхэг – 613,735
- ОХУ – 523,249
- Чили – 292,085