БНСУ-ын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг олжээ. Тодруулбал, түүнийг алга болсны дараа буюу өчигдрөөс эрэн хайсан аж. Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүнийг амиа егүүтгэсэн байж болзолшгүй гэж мэдээлсэн байна. 64 настай Пак Вон Суныг алга болсон талаар өчигдөр охин нь Цагдаагийн байгууллагат дуулдага өгчээ. Охины хэлснээр аав нь гэрээсээ гараад эргэж ирээгүй бөгөөд алга болохоосоо өмнө зурвас үлдээсэн гэнэ. Энэ нь охиныг нь ихэд цочирдуулсан тул Цагдаагийн байгууллагат ханджээ.
Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр Пак Вон Сун нь өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын 9-ний пүрэв гарагт ажилдаа ирээгүй тул түүний оролцох ёстой байсан бүх уулзалт, үйл ажиллагаа цуцалсан аж. Талийгаачийн дүрс тухайн өдрийн 10:53 цагт Сонбүк-гү дүүргийн ойн бүсийн ажиглалтын камерт үлдсэн ба түүний утасны хамгийн сүүлийн дуудлага уг байршилд бүртгэгджээ.