Пүрэв, 9 сар 28, 2023

Дарима Линховоины тоглолтод гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга, дуучин Б.Гомбо-Очир нар уригджээ

Буриадын Ардын жүжигчин, Буриадын дуурийн театрын уран сайхны удирдагч Дарима Линховоины уран бүтээлийн үдэшлэг ирэх дөрөвдүгээр сарын 8-нд Улаан-Үд хотод болно.

Тэрбээр дурийн урлагт 47 жил хүчин зүтгэхдээ ЗХУ-ын үеэс эхлэн олон шавь төрүүлсэн нь одоо дэлхийн том театруудын тайзан дээр гялалзаж байна.

Тэдний тоонд “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар багтдаг. Тэгвэл дээрх тоглолтод Г.Ариунбаатараас гадна хүндэт зочноор УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин Б.Гомбо-Очир нар уригджээ.

Үдэшлэгт Буриадын эстрадын одод Мэдэгма Доржиева, Чингис Раднаев, Дулма Сунрапова, Зоригто Тогочиев, Дуурийн дуучин Мария Балданова, Дмитрий Барташкин, Соёл Батуев, Бадма Гомбожапов, Баиржаб Дамбиев, Эдуард Жагбаев, Дамба Занданов, Чингис Иванов, Елена Мохосова, Мунхзул Намхай, Билигма Ринчинова, Батчимэг Самбуу, Дина Санданова, Александр Хандажапов, Оксана Хингеева, Татьяна Шойдагбаева нар оролцож, ая дуугаа өргөх аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН