Нөсөө толбо нь удамшил, насны онцлог болон нарны нөлөө зэргээс болж нүүр, мөр, хүзүү, цээж хэсгээр гарах төдийгүй жирэмний үед болон стресс бухимдал, витамины дутагдал, элэгний үйл ажиллагаа муудахтай холбогдож, арьсан дээр үүсэх нь бий. Мөн 25 нас хүрээд дотроосоо коллагенээ алдаж эхэлдэг бөгөөд гарсан батгыг шахаагүй байсан ч бор толбо тогтож эдгэрдэг байна. Эдгээр бүтээгдэхүүнийг дан ганц нүүрэндээ бус биеийнхээ бүхэл хэсэгт ашиглах боломжтой.
Гуужуулагч
Арьс бол өөрөө дахин сэргэж, шинээр төлждөг ер бусын эрхтэн билээ. Тэгвэл үүнийг зөв бүтэцтэй байлгахын тулд бид тогтмол гуужуулж байх хэрэгтэй. Долоо хоног бүр тогтмол гуужуулж, үхэжсэн арьсны эсээс салж гоёмсог, шинэ арьсны эсийг бий болгох нь маш чухал аж. Гуужуулагчаа хурууны өндгөөрөө биш гарын алгаараа зөөлөн үрж угаавал илүү үр дүнтэй юм.

Алое гел
Зуун настын найрлагатай гел нь арьсыг нөхөн сэргээж, нөсөө толбыг арилгах чадвартай. Гелэн бүтээгдэхүүнээс гадна эссэнц болон маскыг ч мөн адил сонгон хэрэглэх боломжтой. Мөн лемон, зөгийн балны найрлагатай бүтээгдэхүүн нь нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсны өнгийг сэргээдэг.

Витамин A/ Витамин С
Витамин С бол хүний арьсанд чухал ач холбогдолтой юм. Витамин А, С хоёр хоорондоо төгс зохицдог тул таны арьсанд үрчлээ тогтохоос сэргийлж, борлохоос хамгаалан, арьсийг нөхөн төлжүүлэх үйл явцыг хурдасгадаг.