Ням, 12 сар 10, 2023
-24.9 C
Ulaanbaatar

Хөх хотод 30 сувилагч суралцаж байна

Эрүүл мэндийн салбарт сувилагчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сувилагчдад зориулсан сургалтыг Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалын дагуу хэрэгжиж байгаа уг сургалтын эхний ээлжинд сувилагч мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан нийслэл, орон нутгийн 30 сувилагч суралцаж байна.

Сургалтаар цусны эмгэг, хавдар, хүүхэд, тархины эмгэг судлал чиглэлээр онол, дадлага хослуулан сургаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН